Бага байхаас өнөөг хүртэл миний сониуч занг хөдөлгөсөөр ирсэн нэгэн сэдэв бол хэл зүй юм. Англи хэл багаасаа дурлан сурсан нь надад дуусашгүй их боломжийг нээж, оролдсон болгоныг минь хялбарчилж өгсөн билээ.
14 настайдаа IELTS-ийн 7 оноо авсанаар хүсэж байсан Англи уран зохиолын чиглэлээрээ английн шилдэгт тооцогддог University of Birmingham-д сурах үүд хаалгыг нээсэн юм. Их сургуулиа дүүргэсэн даруйдаа англи хэлний багш болох шийдвэр гаргаж Лондон хотод багшийн дадлага хийж багш гэж дуудуулах эрхээр шагнуулсан юм.
Долоон жилийн хугацаан багшлахдаа Лондон, Сөүл, Улаанбаатар, Токио зэрэг хотуудад онлайн болон танхимаар нийт 4500 гаруй сурагчдад англи хэл заажээ. Одоогоор би Япон улсад боловсолын контент бүтээж, багшлах хүсэлтэй хувь хүмүүсийн сургагчаар ажиллаж байна.
Өнөөг хүртэл сурсан мэдлэгээ ашиглан урласан энэхүү сургалт таны өмнө англи хэл сурах үүд хаалгыг нээж амьдралыг тань эерэгээр өөрчлөх эхний алхам болно гэж найдаж байна.