Манай сургалтууд

Сурагчдын сэтгэгдэл

Bolormaa

Анхан шатны сурагч
Энэ хөөрхөн, чадварлаг - миний охин ч байж болох насны - багшийн англи хэлний online курст суугаад 1т орчин үеийн хүүхдүүдийн өнөөгийн чадвар, 2т англи хэлнийхээ багшийнхаа чадварыг үнэнхүү биширлээ. Би нь хуучин цагийн хүн. Зөндөө олон мундаг багш нараар дунд, их сургуульд хичээл заалгаж л бсан. Ийм хөөрхөн хөнгөн хэлбэрээр гэхдээ хүнд ойлгомжтой бас сонирхолтой яг голыг нь олоод ялангуяа хурдан темптэй заадаг хүмүүс цөөхөн бдаг. 

Gankhuyag

Суурьтай анхан шатны сурагч
Bilgunss - багшийн хамгийн том чадвар нь англи хэлний тэр унаган англи хэлтэй хүн шиг ярих, дуудах аялга нь байлаа. Мааш цэвэр ярина, бас хэцүү авиануудыг маш нарийн ялгааг гоё ялгаж салгаж дуудаж хэлж өгдөг нь үнэн гоё блаа. Тэгээд дүрмээ заахдаа - нэг тийм амьдралгүй 'хуурай' биш, маш хүнд ойлгохоор заагаад өгдөг. - бас хүмүүс ийм зүйл дээр их алддаг шүү гээд бодит амьдралын жишээ аваад явчихна. Эцэст нь хэлэхэд ялангуяа дөнгөж англи хэл сурч бгаа бага насны хүүхдүүд ийм цэвэр дуудлагатай, унаган англи хэлтэй хүн шиг багшаар заалгавал 1т хурдан, 2т маш сайн суурьтай сурна шүү гэж хэлмээр бна. Bilgunss - дээ их баярлалаа I you.

Dulguun

Анхан шатны сурагч
Сургалтын материал, өгч буй бусад online App зэрэг нь маш сайн байдаг юм бна. Анх удаа online аар - нөр их ажил амьдрал, гэр бүлийнхээ хажуугаар - англи хэлээ шургуу хийх гэж би нь хичээсэн. Online хичээл нь иймэрхүү бүтэц сайтай, материал сайн ойлгомжтой, дэс дараатай заахад маш 'effectively' байдаг юм бна. Би өөрөө уул нь англи хэлийг анхан шатнаас нь дээр жаахан сурч л бсан, тэгээд л өөрөө байнга л бас оролдоод л явдаг бсан ч нээх жаахан чаддаг ч юм шиг чаддаггүй ч юм шиг олон үгийг ойлгодог ч тэд нарыгаа яг нэг системд оруулж ярьж чаддаггүй бсан. Анхан шатны сургалтанд суухад хэдий олон үгийг мэдэж бсан нь давуу тал бсан ч дүрэм, өгүүлбэр, ярих аргын жинхэнэ утга учрыг сайхан оллоо. Хөөрхөн цоглог багшдаа маааш их баярлалаа. 
Created with